Шууд Chart

“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Архангай аймгийн баг эхний ялалтаа авлаа

2023-12-03 09:45:53

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд эхэллээ. Хоёр дахь өдрийн хоёр дахь барилдаанд түрүү жил Аваргын төлөө өрсөлдсөн Архангай-Булган аймгуудын дунд өрнөж, Архангай аймгийн баг 14:11-ээр эхний ялалтаа авлаа.
 
Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, улсын харцага С.Сүхбат /4/ аймгийн арслан Д.Ням-Очир /1/, цэргийн заан Ө.Батсуурь /3/ нийт 14 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /2/, улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Б.Сумъяабат /5/, улсын начин Э.Энх-Амгалан /1/, улсын начин Б.Түвшинтөгс /1/, нийт 11 даваа авав.
 
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар, Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Х.Цогтгэрэл, Б.Түмэндэмбэрэл нар ажиллав.
 
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
 
Өнөөдөр 12.45 цагаас Баянхонгор–Төв, 16:45 цагаас Ховд-Дорноговь аймгийн багууд барилдана.
 
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Архангай аймгийн баг эхний ялалтаа авлаа  
Үзсэн: 2544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй