Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Хагас шигшээ барилдааны “D” хэсгийн хоёр дахь барилдаан Архангай - Баян-Өлгий аймгуудын дунд өрнөж, Архангай аймгийн баг 16:9-өөр хоёр дахь ялалтаа авлаа.
Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /3/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /4/, улсын харцага С.Сүхбат /1/ , аймгийн арслан Д.Ням-Очир /3/ цэргийн заан Ө.Батсуурь /5/, нийт 16 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт аймгийн хурц арслан У.Береке /3/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/, аймгийн арслан Т.Эрболат /0/, аймгийн арслан Б.Төмөрбаатар /2/, аймгийн заан Е.Көптилек /2/ нийт 9 даваа авав. Хоёр баг хоёулаа сэлгээгүй барилдав.
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Мустафа нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 10-нд 13:00 цагаас Олон улсын хүний эрхийн өдөр, Жанрайсаг бурхны хишиг улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Архангай аймгийн баг хоёр дахь ялалтаа авлаа | ||
Үзсэн: 2031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.