Шууд Chart

МҮБХ: Б.Серикийг нэг жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов

2023-12-10 09:59:05

МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн:

А. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серик нь 2023 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “Ургацын Баяр - 2023” барилдаанд барилдахдаа өрсөлдөгч бөх А.Тодмагнайд гаргасан үйлдэл, мөн энэ үйлдлээс өмнө болон дараа нь гаргасан удаа дараагийн зохисгүй зан авир, үйлдлүүдийг тэмдэглэн, тогтоосон нь:
 
1.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серикийг “МҮБХ-ны Ёс зүйн дүрэм”-ийн:
 
-3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
-3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
 
-3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
 
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
 
2.Зөрчил гаргагч Б.Серикийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
 
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав.
 
 
МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ

МҮБХ: Б.Серикийг нэг жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов  
Үзсэн: 2855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Цог [127.0.0.xxx] 2023-12-10 16:26
Удаа дараа гэхээр өмнө нь яасан билээ
Зочин [127.0.0.xxx] 2023-12-10 11:37
Арай чангадсан бнаа.Бөхчүүдгүй бол бөхийн холбоо юу юм бээ Бөхчүүд эсэргүүцэж хэдэн барилдаан барилдахгүй бойкот зарлаж мэдрүүлэх хэрэгтэй хөлдүүнүүдэд
Chingis [127.0.0.xxx] 2023-12-10 11:06
Ооо сдаа юм аа хүн алсан хүүхэн хүчиндсэн нүүрс хулгайлсан газар нутгийг зарсан төрийн эрхмүүд зүп зүгээр үйлдлүүдийг гаргаад яваад байгаа юм биш гэж үү ийм хурдан шийдвэр гаргаж шуурхай арга хэмжээг шат шатандаа аваад яваал монгол нэгэн хөгжинө бид эх нутаг гэсэн сэтгэлгүй бай өв соёл ярьж хуцад байх юм чадах хэмжээгээр барилдаад яваа муу нэг казахын жоохон алдаан ясан их хариуцлагаа тооцох юм энэ шийдвэр нь туйлын буруу Магалжав суугаа
Зочин [127.0.0.xxx] 2023-12-10 14:04
арга хэмжээ авхаар араас нь энгээд гоншигноод байх юм

Бидэнтэй нэгдээрэй