
Бахрейн улсад холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.
Тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болов.
Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургаадугаар байрт жагслаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Б.Оргил, Г.Сарнай нар Ази тивээс холимог тулааны анхны медалийг хүртлээ | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.