
БНХАУ-д Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээн болоход дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор альпийн цанын жиант слалом болон слалом төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 107 цаначнаас М.Манлайжав 46 дугаар байрт орсон бол О.Өсөх-Ирээдүй 47 дугаар байрт хурдалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 76 цаначин уралдсанаас А.Итгэл 40, Х.Халиун 41 дүгээр байрт орлоо.
М.Манлайжав, А.Итгэл нар БНСУ-ын Ганвон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох залуучуудын өвлийн олимпын наадамд уралдах эрхээ авчээ. Онцолбол, Монголын альпийн цаначид залуучуудын өвлийн олимпын наадамд анх удаа эрх авч уралдах гэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Монголын альпийн цаначид залуучуудын өвлийн олимпын наадамд анх удаа уралдана | ||
Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.