
БНСУ-д Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болох бөгөөд 16 орны 88 тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдөнө.
Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар юм. Дэлхийн цомын манай улсын энэ удаагийн бүрэлдэхүүнээс Н.Хэрлэн дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй бол Н.Сэлэнгэ тус тэмцээнд хоёронтоо оролцжээ.
Монголын баг тамирчид энэ тэмцээний араас Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Мөсөнд авиралтын дэлхийн цомд Монголын зургаан тамирчин өрсөлдөнө | ||
Үзсэн: 1758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.