Шууд Chart

Туулай жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна

2024-01-15 16:35:26

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлж байгаа сум, аймгийн салбар холбоод, дэвжээдээс тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааг нь дүгнэн Туулай жилийн шилдэг салбар холбоо, дэвжээг шалгаруулна.
 
Сум, аймгийн салбар холбоо бөхийн дэвжээд туулай жилд хийж гүйцэтгэсэн ажлууд, бөхчүүдийн амжилтын тайланг 2024 оны 01-р сарын 30-ны дотор албан бичгээр авах бол Туулай жилийн "ШИЛДЭГ" дэвжээ, салбар холбоодыг 2024 оны 02-р сарын 08-ны өдөр тодруулах аж.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Туулай жилийн шилдэг дэвжээ, сум, аймгийн салбар холбоог шалгаруулна  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй