Шууд Chart

“Дакар ралли-2024”: Монголын тамирчин Ч.Ганзориг 80 дугаар байрт хурдалж байна

2024-01-16 10:00:44

Саудын Арабын Альула хотод авто, мото спортын “Дакар ралли-2024” уралдаан нэгдүгээр сарын 5-19-нд болж байна.
 
46 дахь удаагийн уралдаанд 187 багийн 778 тамирчин 434 тээврийн хэрэгсэлтэйгээр 7891 км замыг туулж өрсөлдөж байгаа юм.
 
Тус уралдааны мотоциклын төрөлд 115 (137 тамирчин уралдсанаас 22 нь замаасаа гарав) тамирчин өрсөлдөж буй бол Монголын тамирчин Чулууны Ганзориг өнөөдрийн байдлаар нийлбэр дүнгээр 80 дугаар байрт хурдалж байна.
 
Тэрбээр өнөөдөр ес дэх этапт 417 км замыг туулна.
 
Нийт 12 гараатай тус тэмцээнд ур чадвараа сорьж буй Ч.Ганзориг нь “Дакар ралли”-д уралдаж буй Монголын 11 дэх тамирчин болж байна.
 
Монголын тамирчид “Дакар ралли”-д 2013 оноос анхлан уралдаж эхэлсэн ба хамгийн анх Өмнөд Африкт болсон Дакарт гавьяат тамирчин Д.Болдбаатар хурд хүчээ сорьж байлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
 

“Дакар ралли-2024”: Монголын тамирчин Ч.Ганзориг 80 дугаар байрт хурдалж байна  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй