Шууд Chart

“Дулаан хэвтэр, дундуур идэш” гэдэг үгийг эрдэмтэд онцолж байна

2024-02-23 10:45:59

Мал сүргээ эсэн мэнд авч үлдэх боломж хомс, тиймээс хээлтэй өсвөр залуу эм мал, чанартай эцэг малаа хамгаалах асуудлыг эрхэм болгох нь зудын дараах нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулахад дөхөм болно.

Мөн мал сүргийг өл алдуулахгүй, дааруулахгүй байхад чиглэх хэрэгтэй. Үүний тулд дараах зааварчилгааг өгч байна.

Хэвтэр бууцыг хөлдөөхгүй байх: Цас их, хүйтэн байгаагаас малын хот бууц хөлдөж, цантсанаас саравч, хорооны булан руу мал хэт бөөгнөрөх, тамир тэнхээ муутайгаа дарах, дээр нь хэвтэж, өеөдүүлэх нь их. Үүнээс үүдэн зүй бус хорогдол ихэсдэг талтай.

Тиймээс хот бууц хөлдөх цан цохихоос сэргийлж өдөрт хотондоо утаа тавих, хотны булан тохой, гол хэсэгт дөрвөлжин нүх /1х1м ,1х0.5 м хэмжээтэй/ ухаж өтөг, бууцаар дүүргэхэд малын биеийн илчээр халалт үүсэж, тухайн нүхэн дэх бууц 24-48 цагийн дотор хатдаг.

Тиймээс өглөөд нүхтэй хэсгүүд дээр бууцаа хэсэгчлэн овоолж оройдоо тарааж хэвтүүлэх нь чухал.

Нөгөө талаас тамиртай, тамир муутай өргүүлийн малаа ялгаж заагтай хотлуулах, хашаагаар тусгаарлах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Эх сурвалж: ХХААХҮЯ


“Дулаан хэвтэр, дундуур идэш” гэдэг үгийг эрдэмтэд онцолж байна  
Үзсэн: 2411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-23 12:10
хашааны доторхийг хөлдөөхгүй байж чадвал мал муудах нь бага.задгай /онгорхой/хашааны дотор хөлдөлгүй яах вэ.Цагааннуур сумын малчдаас хашааг хөлдөөхгүй байх талаар туршлага судалмаар юм байна даа.

Бидэнтэй нэгдээрэй