Шууд Chart

Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ

2026-05-12 12:36:57

 

Монгол Улсыг зорих гадаадын жуулчдын урсгал  жил бүр эрчимжиж байна. 2026 оны 5 дугаар сарын 6-ны байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын нийт тоо 222,642-д хүрчээ. Энэ нь ердөө зургаан хоногийн дотор 14,500 гаруй жуулчин шинээр ирсэн идэвхтэй үзүүлэлт юм.

Өнгөрөгч 2024 онд аялал жуулчлалын салбар 5.9 хувийн бууралттай байсан бол 2025 оноос гадаад жуулчид нэмэгдэж, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 200 мянгыг давсан нь өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны байдлаарх статистикийг харвал 2023 онд 141,217, 2024 онд 132,888, 2025 онд 176,915 жуулчин ирж байсан бол 2026 онд 208,129 болж нэмэгджээ. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлж буйгаар Монгол Улсын зорин ирж буй ОХУ, БНХАУ, Өмнөх Солонгос улсын жуулчид тэргүүлж байна.

 


Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй