
Сангийн яам аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг шийдэх арга замыг эрэлхийлж байна.
УИХ өнгөрсөн оны төсвийн тодотголоор 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 780 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 68.5 хувийн гүйцэтгэлтэй гарахаар байгаа юм.
Тэгвэл өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн санхүүжилтээ төрөөс авах аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар Сангийн дэд сайд С.Пүрэвээс тодрууллаа.
Аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.