
Өнөөдрийн байдлаар арилжааны банк болон валют арилжааны төвүүдэд америк долларын ханш 1980 төгрөгт хүрээд байна. Хоёр жилийн өмнөх яг энэ өдөр америк долларын ханш 1395 төгрөг байсан бол нэг жилийн өмнө 1776 төгрөгийн ханштай байлаа. Харин өнөөдөр ийнхүү 1980 төгрөгтэй тэнцжээ. Тэгвэл удахгүй бүтээн байгуулалтын улирал эхэлж барилгын материал зэрэг импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирэх нь нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад америк долларын ханш өсөх хандлагатай байна гэж Найман шарга валют арилжааны төвийн ченж н.Болормаа ярилаа.
Долларын ханш 1980 төгрөгт хүрчээ | ||
Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.