Шууд Chart

Елена Исинбаева сэтгэл дундуур байна

2013-08-20 14:42:28

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон нээлтийн ёслолд Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг үг хэлэх үед "Лужник" цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тал хувь нь хоосон байсанд сэтгэл дундуур байгаагаа  тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Елена Исинбаева илэрхийлсэн байна. Тэрээр Москва хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ийг Оросын Засгийн газар болон хөнгөн атлетикийн хорооны удирдлага олон нийтэд муу сурталчилж байна үзэж байгаа ажээ. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон бөгөөд энэ үед ч цэнгэлдэх хүрээлэнд  1500 гаруй үзэгчдийн суудал хоосон байсныг дурьджээ.

Өмнө нь   ирэх онд Орост болох өвлийн олимп, өнгөрсөн сард болсон дэлхийн оюутны спортын наадам зэрэг ДАШТ-ийг Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын нэр бүхий хүн сурталчлахгүй байна гэж Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Ламин Диакийн өнгөрсөн дөрөвдүгээр сард   Оросын эрх баригчдийг шүүмжилсэн мэдэгдлийн дараа дахин давтагдаж гарч ирсэн шүүмжлэл боллоо. Тэрээр "Харамсалтай нь цэнгэлдэх хүрээлэнд хоосон суудал олон байна. Энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, спортын салбарыг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна. Манай холбоо ч тамирчдыг сайн дэмжиж, олон нийтийн анхаарлыг татах ёстой. Бидэнд тоног төхөөрөмжөөс эхлүүлээд олон асуудал байна" гэж Исинбаева хэлсэн байна. 

Нийтэлсэн: Web admin

Елена Исинбаева сэтгэл дундуур байна  
Үзсэн: 1665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй