
Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой тохиож байна. 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж, анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг Хувьсгалт цэргийн баярын өдөр болгосон юм. 2003 онд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг Зэвсэгт хүчний өдөр болгон тэмдэглэж ирсэн. Харин 2011 онд УИХ, Нийтээр тэмдэглэх баяр тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгосон юм.
Манай улсад эрчүүдэд тулгамдаж байгаа гол зүйл нь боловсрол, эрүүл мэндийн асуудал болоод байна гэж төрийн бус байгууллагын төлөөлөл онцоллоо. Тухайлбал, айл гэрийн эрэгтэй хүүхэд морь малд ойр, биеийн болон хүчний ажил хийхэд гэмгүй. Харин эмэгтэй хүүхэд сурч боловсрох нь чухал гэдэг ойлголт нийгэмд бий болсон. Түүнчлэн эрүүл мэндийн тал дээр гэхэд л эрчүүдийн эмнэлэг маш ховор байдаг гэж Монголын эрэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Д.Мөнхтөр ярилаа. Монголын эрэгтэйчүүдийн холбоо сүүлийн 12 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж.
Эрчүүдийн боловсрол, эрүүл мэндийн асуудалд анхаарах хэрэгтэй гэв | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.