Шууд Chart

Зарим төрлийн мөөгөнцөр хүний уураг тархийг гэмтээх магадлалтай

2015-06-25 10:32:06

Хүний нүдэнд харагдахгүй бичил биет мөөгийг мөөгөнцөр гэж нэрлэх ба ийм төрлийн мөөгөнцрөөр үүсгэгдсэн өвчнийг мөөгөнцөртөх хэмээнэ. Мөөгөнцрүүдийн ихэнх төрөл хүн, амьтны биед симбиоз / бие биедээ дэм болон амьдрах гэсэн утгатай нэршил/ байдлаар оршин амьдардаг бөгөөд тухайн организмын эсэргүүцэл сульдсан, ядарч тамирдсан, өөр өвчнөөр өвчилсөн зэрэг тохиодолд идэвхжин эмгэг үүсгэгч болж хувирдаг юм. Дээр үед аспергил гэх мөөгөнцрөөр үүсгэгдсэн өвчин маш их тархаж бүр тахал хэлбэрт шилжиж байсан түүх байдаг. 1771 онд Москва хот тэр чигээрээ мөөгөнцрөөр өвчилж асар их хохирол амссаныг Г.Орлов гэж эрхэм хүн эр зориг гарган аварсан тухай домог мэт яриа байдаг бөгөөд Орловын одон ч гэж гарч байжээ. Бид бүхний сайн мэдэх хөгц бол мөөгөнцрийн илэрч гарах хэлбэр нь мөн. Гэхдээ мөөгөнцөр болгон хүнд хор болдоггүй. Жишээ нь, мөөгөнцрөөс гаргаж авсан пенициллин гэх эм тариа өдгөө ч хамгийн сайн эмэнд тооцогдсоор буй. 1929 онд Английн эрдэмтэн Л.Флеминг гэдэг хүн пенициллинийг нээсэн түүхтэй. Аспергил гэх мөөгөнцөр хүний арьс салст төдийгүй амьсгалын замын өвчин үүсгэдэг бөгөөд ихэнх тохиолдолд мөөгөнцрөөс гаргаж авсан эм, тариаг эмчийн зааваргүй, хэт удаан хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Тэрчлэн мөөгөнцрөөр бохирдсон гурил, будаа ачиж буулгадаг, савладаг, эсвэл малын ноос гар аргаар самнах мэтийн ажил эрхлэгчид мөөгөнцөртөх нь цөөнгүй.

Зарим судалгаагаар мөөгөнцөр бүхий модоор шүдээ чигчлэх, чихээ ухах, хумсаа цэвэрлэх үед мөөгөнцөр халдварлаж өвчлүүлэх боломжтой. Эсгүүрийн мөөгөнцөр /дрожж гэж нэрлэж заншсан/ хүний биед хор нөлөө бараг үзүүлдэггүй ба хүний амны хөндий болон үтрээний салст дотор байнга оршин, хүний идсэн хоол тэжээлээр хэрэгцээгээ ханган амьдарч байдаг. Ийм үедээ хор хөнөөлгүй бөгөөд харин ч гаднаас орж ирсэн бусад эмгэг төрөгчдийг устган хамгаалах үүрэг гүйцэтгэдэг юм. Харин эсгүүр мөөгөнцрийн нэг төрөл болох кандид нь эмгэг үүсгэгч болох нь цөөнгүй. Хүний биеийн эсэргүүцэл сулрах, бодисын солилцоо хямрах, чихрийн шижингээр өвчлөх, ходоод, гэдэсний хямрал, амин дэмийн дутагдлын үед өвчин үүсгэх ба кандидоз гэнэ. Арьсанд үүссэнийг нь экзем төст мөөгөнцөртөх гэх нь бий. Бас антибиотик, дааврын төрлийн эмийг удаан хэрэглэснээс мөөгөнцөр үүсдэг. Мөөгөнцрийн хамгийн энгийн илрэх төрөл бол нярай хүүхдийн аманд гардаг цагаан бижрүү. Яг ийм бижрүү хүний хоолой, гэдэс, үтрээн дотор үүсдэг гэж ойлгож болно. Айхтар зовиур үүсгэхгүй боловч улмаар хумсны зэтийг гэмтээж, уушгинд нөлөөлөх нь байдаг. Зарим төрлийн мөөгөнцөр хүний уураг тархийг ч гэмтээх магадлалтай. Өөр нэг төрлийн мөөгөнцөр болох дерматомицет нь хожгор үлд /хүний үс халцарч унадаг/ үүсгэдэг бол өөр нэг төрөл нь хөлийн ул тавхай, хумсыг өвчлүүлж ургадаг. Ер нь эмгэг болж хувирсан мөөгөнцөр халдвартай бөгөөд өвчтэй хүний хэрэглэж байсан хувцас, гуужиж унасан хайрс, халуун усны өрөөнөөс халдварлах боломжтой. Үтрээний мөөгөнцөр бэлгийн замаар халдварлуулах нь элбэг. Мөөгөнцөртсөн үед даруй эмчид хандан шинжилгээ хийлгэж ямар төрлийн мөөгөнцрөөр өвчилснийг оношлуулах хэрэгтэй. Өвчин үүсгэдэг шалтгааныг дээр дурдсан. Тэр бүгдээс сэргийлэх нь гол арга болно. Харин өвчний шинж тэмдэг мэдэгдсэн даруйд хувийн ариун цэврээ сайтар сахиж бусдад халдаахаас сэргийлэхийн зэрэгцээ оношлуулсны дараа зориулалтын эмчилгээг сонгон хэрэглэх нь зүйтэй. Мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэлүүд эмийн сангуудад хангалттай байдаг ч тохируулж хэрэглэхгүй бол харин ч эсрэгээр өөр төрлийн мөөгөнцрөөр өвчлүүлэх магадлалтайг анхаар.    

 “Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос 
 


Зарим төрлийн мөөгөнцөр хүний уураг тархийг гэмтээх магадлалтай   
Үзсэн: 7899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-25 12:10
Shaabar gesen bna Sh.Batbayar guai
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-25 12:05
medeelel dundah nomiin zurgiig har daa. Sh.Batbayar gesen bna. Bodohod Shaabar guai bh
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-06-25 11:52
yag ene niitlel iig bichsen huntei yaj holbogdoh we hen gedeg emch bol heleed uguuch
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-25 11:51
ene ystoi zawaan owchin yum aa. yun olon torol bdiin

Бидэнтэй нэгдээрэй