Шууд Chart

Арга зүйн сургалтыг зохион байгууллаа

2025-10-04 09:44:45

НЗДТГ болон Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөлтэй хамтран “Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар 

  • Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийн мэдээлэл,
  • Удирдлагын академиас “Дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах суурь мэдээлэл, нөхцөл байдлын дүн шинжилгээ боловсруулах арга зүй” сэдвээр сургалт, 
  • Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл “Монголын Усны компакт гэрээ болон усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа сэдвээр мэдээлэл солилцов. 

Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран 462 сая ам долларын үнийн дүн бүхий усны мега төслийг хэрэгжүүлээд дуусаж байгаа. Энэ төслийн урт хугацааны тогтвортой байдал чухал. Тийм учраас нийслэлийн дунд хугацааны бодлогын бичиг баримтад цаашид төслийг хэрхэн тусгаж авч явах вэ гэдэг дээр бид төвлөрч хамтран ажиллаж байна” гэлээ. 

НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар “Нийслэл Улаанбаатар хотыг 2026-2030 онд хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Үүний хүрээнд нийслэлийн харьяа 94 байгууллагын албан хаагчдад Удирдлагын академи, Мянганы сорилтын сантай хамтран сургалт зохион байгуулж байна” гэв. 

Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, Доктор дэд профессор Ж.Жаргал “Улаанбаатар хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулах энэ удаагийн ажил Эдийн засгийн хөгжлийн яамнаас баталсан шинэчлэгдсэн аргачлалын дагуу боловсруулж байна. Улаанбаатар хот олон харьяа байгууллагатай. Энэ байгууллагын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, холбоход зөвхөн удирдлагын манлайлал төдийгүй, алба хаагчдын оролцоо маш чухал” гэв.


Арга зүйн сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй