Шууд Chart

Энэ миний огторгуйд

2015-07-24 09:49:31

Монголын үндэсний шилдэг дууны албан ёсны шалгаруулалт эхэллээ. Тус шалгаруулалтыг МҮОНРТ, "Hi-Fi" медиа групп, "Зохиолч хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг", "Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв" зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 

Шилдэг дууны жагсаалтыг үндэсний ба нийтийн гэсэн хоёр ангиллаар гаргах ба тухайн дуу, цомгийн биет болон цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, "youtube" болон радио лайк, дууны стрим сонсолт, мэргэжлийн экспертүүдийн санал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан гаргах ажээ.

Энэ удаагийн шалгаруулалтад өрсөлдөж буй дуучдын уран бүтээлүүдээс хүргэж байна. Энэ удаа залуу дуучин, СТА Э.Болор-Уянгын "Энэ миний огторгуйд" дууны албан ёсны бичлэгийг толилуулъя. Уншигч та бүхэн дуучин Э.Болор-Уянгыг дэмжихийг хүсвэл ЭНЭХҮҮ холбоосруу хандана уу.


Энэ миний огторгуйд  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй