Шууд Chart

Нэрт зохиолч Н.Банзрагч агсны мэндэлсний 90 жилийн ой тохиож байна

2015-11-24 15:36:03

Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Намсрайн Банзрагч агсны мэндэлсний 90 жилийн ой энэ жил  тохиож байна. Ойн хүрээнд “Норовбанзад сан”-гаас гэр музей нээж, хэд хэдэн романыг нь дахин хэвлүүлсэн. Түүнчлэн өчигдөр  Н.Банзрагч агсны нэрэмжит “Хошуу цагаан нутаг” шагналыг бий болгож, СУИС-ийн хүндэт профессор, хөөмийч Б.Одсүрэнд анхны шагналыг гардуулан өглөө.

Нэрт зохиолч Н.Банзрагч агсан Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Энэ нутгаас төрж гарсан олон яруу найрагч, зохиолч, эрдэмтэд  байдаг.  Н.Банзрагч агсны билэг оюунаа чилээн байж туурвисан олон сайхан бүтээлүүдийг түүний үр хүүхдүүдийн санаачилгаар дахин эмхэтгэж байсан. Тэрбээр “Зам”,  “Хошуу цагаан нутаг”, “Дөчөөд оны жавар”, “Сүүлчийн буун дуу” зэрэг олон арван роман, тууж, туульсаараа Монголын уран зохиолын сан хамрөгт мөрөө тод үлдээсэн эрхэм юм.

1940 онд 15-хан насандаа “Зун” нэртэй анхны шүлгээ тэрлэж, сэтгүүлд хэвлүүлж байсан Банзрагч хүү авьяас билэг, хөдөлмөр, бүтээлээ хослуулан  хожмоо Монголын нэрт зохиолч болсон нь  хойч үедээ мөнхөд хүндлэгдэн дурсагдаж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэрт зохиолч Н.Банзрагч агсны мэндэлсний 90 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 2649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.126.xxx] 2018-08-29 08:30
Үнэхээр сайхан бүтээлүүд туурвисан аугаа хүн.
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2015-11-24 17:31
ийм сайхан хүн-сайн эцгийн талаар дэлгэрмаа гэдэг эмэгтэй нэг олигтой дурсахгүй юм

Бидэнтэй нэгдээрэй