
Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд 23 хүртэлх насныхнаас бүрдсэн шигшээ баг оролцдог ба түүнээс дээш насны гурван хөлбөмбөгчийг тоглуулах эрхийг тухайн улсын хөлбөмбөгийн холбоонд өгдөг билээ. Тэгвэл Рио-гийн олимпод оролцох Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд "Барселона"-гийн од Лионель Месси оролцохгүй нь. Аргентинчууд энэ удаагийн багтаа хаалгач Жеронимо Рулли, хамгаалагч Фунес Мори, Мусаккио нарыг сонгосон бололтой.
Аргентинчууд Афин, Бээжингийн олимпод түрүүлэхдээ 2004 онд Роберто Айяла, Габриэль Хайнце, Кили Гонсалес, 2008 онд Хуан Рикельме, Хавьер Машерано, Николас Пареха нарын туслалцааг авч байжээ.
Месси Рио-гийн олимпод оролцохгүй | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.