Шууд Chart

Хөвсгөл аймгийн сурагч даамын ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2016-02-18 16:18:28

Монгол Улсаа төлөөлөн Ази тивийн даамын аварга шалгаруулах тэмцээнд Узбекстаны Ташкент хотод очиж оролцсон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 4-р ангийн сурагч Д.Даваадэжид хүрэл медаль хүртжээ. Түүнийг аймаг орон нутаг нь хүлээн авч баяр хүргэсэн байна.

Тус тэмцээнд 15 орны 200 гаруй даамчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцов. Тэмцээн 64 буудалт, 100 буудалт, турк даам гэсэн төрлөөр болж байна. Д.Даваадэжид оролцсон төрөлдөө 12 хүүхэдтэй өрсөлдөж, долоон өрөг тоглоод хүрэл медаль хүртжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөвсгөл аймгийн сурагч даамын ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй