Шууд Chart

“Монцамэ” агентлагийн нэрэмжит “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагнал бий боллоо

2016-02-20 16:03:14

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нарын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Мэдээний шилдэг сурвалжлагч”-ийн шагналыг МСНЭ бий болголоо. Энэ шагналыг сэтгүүлзүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн биечлэн бэлтгэдэг шилдэг сурвалжлагчид олгох ажээ. Ингэхдээ Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа телевиз-радио, сонин-сэтгүүл, мэдээллийн сайт гэсэн гурван төрлөөс жил бүр шалгаруулж “Алтан дүрмийн эзэн” шагналаар урамшуулах бөгөөд анхны “Алтан дүрмийн эзэд”-ийг гуравдугаар сарын 6-нд тохиох үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойгоор тодруулан шагнах ажээ.

Цаашид МСНЭ, МОНЦАМЭ агентлаг хамтран мэдээний стандартыг тогтоох “Алтан дүрэм”-ийн бий болгохоор төлөвлөн ажиллаж байна гэлээ.

Нийтэлсэн: Т.Түмэнзаяа

“Монцамэ” агентлагийн нэрэмжит “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагнал бий боллоо  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй