Шууд Chart

1977-1987 он

1977-4-3. – “Нийслэл, нийслэлийнхэн” нэвтрүүлэг хүнсний ногоо тариалах тухай мэргэжилтний зөвлөгөө өгч эхлэв. 

1977-4-28. Монгол улсын нам, төрийн төлөөлөгчдийн БНАГУ-д хийсэн албан ёсны найрсаг айлчлалыг Берлин хотоос шууд нэвтрүүлжээ. Сансрын холбооны дагуул ашиглан хийсэн энэ анхны нэвтрүүлэгт инженер С.Дэлэгсүрэн ажиллажээ.
 
1977-5 сар. – “Төрсөн өдрийн баяр” жүжиг анхны өнгөт телекино бүтээл болов. 
 
1977-9-27. – Зохиолч Д.Гармаа, Ш.Шажинбат нарын зохиолоор найруулагч П.Туваанжавын найруулсан “Халуун чулуу” жүжиг бол телевизийн олон ангит жүжгийн анхных нь юм. 
 
1977-10-4. – “Теле уулзалт” нэвтрүүлэг төрийн шагналт зохиолч Ч.Чимэдийн уран бүтээлээр эхэлжээ. 
 
1977-10-10. – Холбооны яамны сайд Д.Готов, МРТУХ-ны дарга С.Пүрэвжав нарын тушаалаар радио өргөн нэвтрүүлэг, монгол телевиз, агентлаг, радио харилцааны техникийн ажиллагаанд хяналт тавих хяналтын алба байгуулжээ. Хяналтын албаны ахлах инженерээр Даваагийн Бадамдоржийг томилсон байна.
 
1977-11-6. – Олон төрөл мэргэжлийн залуучуудын дунд ажил мэргэжлийн уралдаан хэлбэрээр голцуу явуулж байсан “Залуучууд дэлгэцнээ” нэвтрүүлгийн анхны дугаар оржээ. 
 
1978-12-14. – Эрдэнэтийн уулын баяжуулах комбинатын эхний ээлжийг ашиглалтанд хүлээн авахтай холбогдуулан  Эрдэнэтээс шууд сурвалжлага хийжээ. С.Бадрах, Н.Чогдов. 
 
1979-1-6. – Дэлхийн сонгодог уран бүтээлчдийг танилцуулах “Гоо сайхны ертөнц” тогтмол нэвтрүүлэг эхэлжээ. 
 
1979-1-9. – Манай залуучуудын хүсэн хүлээдэг цэнгээнт нэвтрүүлгийн нэг “Залуусын танхим”-ын анхны дугаар монгол бүжгийн тухай дэлгэрэнгүй танилцуулав. 
 
1980-1-27. – Залуучуудад зориулсан асуулт хариултын “1:6” нэвтрүүлэг эхэлжээ. 
 
1980-2-5. – Сурагчдад зориулсан “Бүхий олон багачууд” нэвтрүүлгийн анхны дугаарт ном яаж унших тухай сурагчдын асуултанд доктор С.Лувсанвандан хариулжээ.
 
1980-3-8. – Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бүсгүйчүүл маань “Хүүхнүүд ээ, наашаа сууцгаа” гэсэн нэгэн шинэ нэвтрүүлэгтэй болов. 
 
1980-5-18. – Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан “Манай жарны өгүүлэл” түүхэн цуврал нийтлэлийн анхны дугаар гарчээ. Редактор О.Жигмидготов, найруулагч Ц.Жандал. 
 
1980-8-16. – Өвөрхангай аймгийн радио релейний шугам ашиглалтанд оров.  
 
1980-9-16. Баянхонгор аймгийн радио релейний шугам ашиглалтанд оров.  
 
1980-10-11. Үндэсний нэвтрүүлгийн хөтөлбөрийг бичгээр үзүүлэн зарлаж эхлэв. 
 
1980-11-5. Говь-Алтайд радио релейний шугам ашиглалтанд оров.  
 
1981-1-1. Монгол телевизийн баярын программын бүрэлдэхүүн хэсэг “Залуусын баярын үдэшлэг” цэнгээнт нэвтрүүлгийг үзэгчиддээ анх толилуулав. 
 
1981-1-4. Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгт зориулсан цуврал нэвтрүүлэг эхлэв. 
 
1981-1-18. Бүжиг, жүжиг, дуу ... гээд урлагийн бүхий л төрлийг сурталчилж байсан “Урлагийн баян ертөнц” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр явжээ.
 
1981 оны 5 дугаар сар. 16, 35 мм-ийн өнгөт кино проекцион ашиглалтанд оров. Францын “Томсон” пүүсийн шинэ төхөөрөмж тавьжээ. 
 
1981-5-25. Дүрс бичлэгийн “Кадр-Ш ПМ” хэмээх хагас автомат, хос магнитфонийг ашиглалтанд оруулав. 
 
1981-5-25. Монгол телевизийн олон. Ангит баримтат шинэ кино “Туулсан замын дурьдатгал” дэлгэцнээ анх удаа гарав. Энэ өдөр “Шинэ эриний эхэн” гэсэн 1 анги оржээ.
 
1981-6-13. Бүх ард түмний урлагийн их наадмын нээлтийг шууд нэвтрүүлэв.
 
1981-7-2. Ховд аймагт радио релейний шугам ашиглалтанд оров.  
 
1981-7-3. Монголын радио телевизийн шинэ төвийн суурь тавих ёслолын цуглаан Монгол телевизийн төвд болов.
 
1981-7-16. МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан нэвтрүүлэг явжээ.
 
1981-10-17. Залуучуудад зориулсан “Нэрийг залуугаасаа” асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг эхлэв. 
 
1981-11-15. Телевизийн 1 дүгээр студид “АПБ” – ЗЦТ иж бүрэн төхөөрөмжийг шинээр монтажлан ашиглалтанд өгч телевизийн нэвтрүүлгийг өнгөтөд шилжүүлэв.
 
1981-11-28. Баян-Өлгий аймагт радио релейний шугам ашиглалтанд оров.  
 
1981-12-29. “Гадаадын зочид манай орны тухай” шинэ нэвтрүүлэг нээв.
 
1982-6 сар. Үүргийн өнгөт камер магнитофон ашиглалтанд оруулжээ.
 
1982-10-7. “Жилийн дөрвөн өнгө” нэвтрүүлгийн эхлэл “Намрын инээмсэглэл” нэвтрүүлэг оров.
 
1982-12-31. Монгол телевизийн баярын программын нэг томоохон гол нэвтрүүлэг “Баярын мишээл” цэнгээнт нэвтрүүлгийн анхны дугаар 2 цаг 10 минутаар эфирт гарчээ. 
 
1983-1-1. Төв, хөдөөгийн томоохон үйлдвэр, аж ахуйн газраас голчлон хийж байсан “Манайд ирээрэй” залуучуудад зориулсан хөгжмийн программ энэ өдөр эхэлжээ.
 
1983-5-3. “Дуучин тагтаа” хөгжмийн нэвтрүүлэг эхэлжээ. 
 
1983 он. Монгол телевизийн телекино үйлдвэрийн бүтээл “Монгол хөөмий” 2 бүлэг баримтат кино олон улсын ардын уран бүтээлийн “Солонго” их наадмын тэргүүн шагнал хүртэв. Зохиогч Ж.Бадраа, найруулагч Д.Хишигт, зураглаач Ц.Туяа.
 
1984-4-30. Хөгжмийн тааварт концерт эхлэв.
 
1984-12-1. “Гэр бүлийн хөгжөөнт тэмцээн” энэ өдрөөс эхэлжээ. 
 
1985-5-5. Түүхт ялалтын 40 жилийн ойд зориулсан “Ялалтын од” Монгол телевизийн олон ангит баримтат шинэ киноны 1 анги дэлгэцнээ гарав.
 
1985 оны 7-р сар. Дэлхийн залуучууд оюутны 12-р их наадмын нээлтийн баяр ёслолыг Москвагийн В.И.Лениний нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулав. 
 
1985 он. Телекино үйлдвэрийн бүтээл “Цацал” 2 бүлэг баримтат кино олон улсын ардын уран бүтээлийн “Солонго” их наадмын тэргүүн шагнал хүртэв. Зохиогч Ж.Бадраа, найруулагч Д.Содном, зураглаач Л.Умбанямба
 
1986-1-1. Энэ өдрөөс эхлэн телевизийн үндэсний нэвтрүүүлгийг долоо хоногийн бямба, ням гаригт тус бүр нэг цагаар нэмэгдүүлэв. 
 
1986-2-4. 1980-аад оны дунд үеэс залуучуудын анхаарлыг ихэд татаж байсан “Залуустай ярилцах цаг” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр гарчээ.
 
1986-3-11. Залуучуудад зориулсан “Цаг үе, залуучууд” нэвтрүүлэг энэ өдрөөс эхэлжээ. З.Алтай, Б.Бямбадорж. 
 
1986-4-1. “Талбай амарч байх хооронд” нэвтрүүлэг эхлэв. 
 
1986-7-2. Энэ өдрөөс эхлэн үндэсний нэвтрүүлэг долоо хоногийн лхагва гаригт тогтмол явдаг болжээ.
 
1986-11-2. “Ирэх долоо хоногт манай дэлгэцнээ” шинэ нэвтрүүлэг эхлэв.

1977-1987 он   
MNB