Шууд Chart

МҮОНР-Түүхэн замнал

Сүхбаатарын одонт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио /МҮОНР/  -Түүхэн замнал

Нэг. Радио үүсч бий болох анхны алхмуyд

МҮОНР-ийн үүсэл хөгжлийн эхлэл 1930-аад оны үед тавигдсан болохыг радиогийн түүхийн худаснаа тодорхой бичигджээ. Тэр үеийн МАХН-ын Төв Хороо,  Намын төв хорооны дэргэдэх Хянан байцаах төв комиссын хамтарсан хурлаас “…агаарын мэдээ байгуулах явдал болбаас маш чухал бөгөөд  даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн” хэмээн шийдвэрлэсэн байна. Энэхүү түүхэн үүргийг ардын хувьсгалын 10 жилийн ойн баярын өмнө багтаан эхлүүлэж түүнд олон нийтийн хүчийг татан оролцуулахыг  Худалдаа, аж үйлдвэрийн яаманд даалгасан  байна.
1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо байгуулсан түүхтэй.
 Үндэсний радио техникчдийн шинэ цагийн боловсон хүчний эхний ээлжийн 12 хүнийг Эрхүү хотноо хоёр жилийн хугацаатайгаар хоёр дахь ээлжийн 33 хүнийг “Цэргийн холбооны сургалтын төвд” сургаж, радио техникчдийн үндэсний мэргэжилтнээ бэлтгэсэн байна.
 Монгол-Зөвлөлтийн хоёр орны ард түмний найрамдал хамтын ажиллагааны хүрээнд ЗХУ-аас Радиогийн хүлээн авагч, тоног төхөөрөмж, микрофон, чанга яригч зэргийг “Соёлын төв”  газруудад  хуваарилан түгээж эхэлжээ.
 1931 оны тавдугаар сарын нэгний өдөр “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” буюу одоогийн Санкт-петрбург зэрэг байгууллагын үүдэнд радио цагаан хоолой байрлуулж, оройн 19.00 цагаас тусгай программаар монгол, орос, хятад хэлээр  анхныхаа нэвтрүүлгээ цацсан юм.  
Өргөн олон түмэнд зориулж, дуу хөгжим, урлаг, утга зохиол, түүх соёлын соён гэгээрүүлэх агуулга бүхий илтгэл, өгүүлэл зэргээр нэвтрүүлэг бэлтгэж явуулсан нь  манай хамт олны анхны томоохон уран бүтээлүүд болж радиогийн түүх бичлэгт авагджээ.
1931 оны зургаадугаар сараас эхлэн Улаанбаатарт долоо хоног тутам хоёр удаа радио нэвтрүүлэг явагддаг болж, “Буянт ухаа” дахь наадмын талбайгаас анхныхаа радио нэвтрүүлгийг явуулж эхлэхэдЗХУ-ын тусламжаар байгуулагдсан радио станцууд чухал үүрэг гүйцэтгэж байсныг радиогийн түүхэнд бичээстэй байна. 1933 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр “БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хооронд БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах тухай гэрээбайгуулсан нь радиогийн цаашдын хөгжилд онцгой үүрэг биелүүлжээ.

МҮОНР-Түүхэн замнал   
MNB