Шууд Chart

Шинэ эрин редакц

Бүтэц зохион байгуулалт, онцлог: Нийгэм эдийн засгийн редакцийн ерөнхий редактор  Цогдоржийн Бавуудорж  /Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, Радио телевизийн тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч/
Редакторууд: Дамбын Шагдарсүрэн /Соёлын гавъяат зүтгэлтэн, Радио телевизийн тэргүүний ажилтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Экологийн олон улсын зүтгэлтэн сэтгүүлч/, Цэндийн Чимиддорж /Соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын хошой шагналт, Радио телевизийн тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч/, Лханаагийн Мөнхтөр /МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, доктор, Радио телевизийн  тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч/, Шаравын Батжаргал /МЗЭ-ийн шагналт, Радио телевизийн тэргүүний ажилтан сэтгүүлч яруу найрагч/, Дагийраазийн Нямдорж /“Болор цом” яруу найргийн наадмын “Залуу найрагч”, Чөлөөт сэтгэлгээний дуулал яруу найргийн наадмын тэргүүн,Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит “Болор эгшиглэн” яруу найргийн наадмын тэргүүн шагналт сэтгүүлч, яруу найрагч/ нар ажиллаж байна.
“Шинэ эрин” радио станцын уран бүтээлчид “Газар тэнгэр”-ийн зайцаар “Малчин”-ы хотонд, “Таван эрдэнэ” –ийн эгшиглэнд хайлахын зэрэгцээ, “Хөшгөө татсан цонх”-уудыг өглөөний наран гийгүүлэхэд айл гэрийн хойморт “Буурлуудаа урин” залж, “Эрүүл мэнд”-ийн хадгаа хүндлэн өргөдөг билээ. Бидний амьдран буй энэ цаг үе бол чухам л “Шинэ эрин”. Тиймдээ ч манайхан “Нийгэм хүмүүс”-тээ “Би монгол хүн” шүү хэмээн бахархалт сэтгэлийг асааж,”Эгшиглэнт байгаль”-ийнхаа яруу дуунд “Монголоороо аялан” “Нүүдэл”-лэж, “Шинэ эрин”-ий залуу үеийг “Шинжлэх ухаан” танин мэдэхүйн шидэт ертөнц рүү хөтлөөд, Монголын үндэсний Радио өглөө эхэлж, орой нэвтрүүлгээ жаргаах хүртэл уран бүтээлийнхээ “Ургацын далай”-г хураан суудаг цугаар нэгэн сэтгэлт, нэгэн итгэлт хамт олон буюу. Нийгэм эдийн засгийн редакц   эдүгээ 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Бэлтгэдэг нэвтрүүлгийн чиглэл зорилго: Манай редакц нь Монголын нийгмийн амьдралыг бүхэлд нь тольдон, нийтлэл нэвтрүүлгийнхээ бодлогыг чиглүүлж байдаг.
Нийгмийн радио сэтгүүл, Эмч радио, Малчин, “Таван эрдэнэ”, Газар тэнгэр, “Ургацын далай”, Монголд үйлдвэрлэв, Зөвхөн танд, Эрчүүдээ наашаа сууцгаа, Өрхийн үйлдвэрлэл, Мэдлэгийн сан, Газар шороо мөнхийн сэдэв, ШУ Радио сэтгүүл, Буурлуудаа урья, Хөшгөө татсан цонх, Би монгол хүн, Монголоороо аялахуй, Эгшиглэнт байгаль, Дэлхийн хүмүүс нэвтрүүлгүүдийг бэлтгэдэг юм.

Холбоо барих: Утас:  320023


Шинэ эрин редакц   
MNB