Шууд Chart

МҮОНР-гийн II суваг

       МҮОНР-ийн 2-р суваг үүсэн байгуулагдаад 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх Японы “Жайка”  байгууллагын дэмжлэгтэйгээр 2003 оны 9-р сарын 8-нд  байгуулагдсан түүхтэй. Сувгийн Ерөнхий редактор Ц.Сосорбурам, програмын редактор Д.Пүрэвсүрэн, сурвалжлагч Г.Болор, Б.Болормаа, Т.Сугар нар ажиллаж байна.
 
       Тус суваг эх орны нутаг дэвсгэрийг хамран  сонсогчдын  бүхий л зорилтот бүлгийг багтаасан мэдээлэл, танин мэдэхүй, хөгжим уран сайхны нэвтрүүлгийг цаг тухай бүрт нь чанартай бэлтгэн хүргэх, сонсогчдын эрэлт хэрэгцээг судалж мэдрэн, асуудал, сэдвийг аль болох олон өнцгөөс харж, олон эх сурвалж хамруулан, олон нийтийн хамтын оролцоотой нээн гаргах шинэчлэлийг бодитойгоор дэмжин ажилладаг. МҮОНР-ийн 2-р суваг угсаатны бүлгүүдэд зориулж мэдээ мэдээллийг өөрийн хэл аялгуугаар нь /казак, тува хэл, буриад аялгуугаар/ хүргэдгээс гадна их соёлын бөх уяа болсон уламжлалт соёлоо өвлөн үлдээх зорилгоор монгол түмний эд өлгийн нандин соёл, өвөрмөц хэрэглээг онцолдог “Сурвалжит монгол”, үндэсний бахархал түүхийг багтаасан “Музейгээр аялцгаая”, хүүхдийн боловсрол танин мэдэхүйд чиглэсэн “Шпи”, “Амжилтын түлхүүр”, “Би багадаа”, охид эмэгтэйчүүдийн ертөнцийн бүхий л талбар, сэдэв агуулгыг хөнддөг “Гэргийн цаг”, эрчүүдэд зориулсан “Эрчүүдээ наашаа суугаарай”, дэлхийн улс орны үүх түүх, хүн ардынх нь аж төрөхүйн эгэл ертөнцийн эгэлгүй содон бүхнийг радио аяллаараа нээдэг “Хорвоогоор аялахуй”, дэлхийн болон өөрийн орны бестселлер бүтээлүүдийг онцлон танилцуулдаг “Номын ертөнцөөр”, хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд хоногшсон дууны хувилбаруудаар бэлтгэдэг “Мөнхийн аялгуу”, дуу хөгжмийн ертөнцийн шинэлэг мэдээллийг багтаадаг “CD ньюс”, дэлхийн урлаг соёл загварын ертөнцийн цоо шинэхэн сонорыг анирддаг “Чөлөөт ертөнц”, бизнес эрхлэгчдэд зориулсан цаг үеийн мэдээллийн “Бизнес мэдээлэл” зэрэг нэвтрүүлгүүдийг сонсогчиддоо хүргэж байна.
 
       Хөтөлбөрийн 20%-ийг мэдээ, мэдээлэл хийгээд боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлгүүд, 15%-ийг уран зохиол, цэнгээнт нэвтрүүлгүүд, 20%-ийг дуу хөгжмийн, 15%-ийг иргэний сэдэвт нэвтрүүлгүүд, үлдсэн хувийг бусад нийтлэл нэвтрүүлгүүд эзэлдэг.

       2-р суваг өглөөний 07 цагаас үдшийн 23 цаг хүртэл  өдөртөө 14 цагийн  эфиртэй.


2-р сувгийн  долгионы хуваарь:
НЭВТРЭХ ЧАДАЛ
НЭВТРҮҮЛЭГЧИЙН БАЙРШИЛ
ДОЛГИОНЫ ДАВТАМЖ
NEC 50 кВт /SW/
РНТС
7260 кГц
NEC 10 кВт /SW/
NEC 10 кВт /SW/
Говь-Алтай  
Хөвсгөл
4835 кГц
4895 кГц
FM RS-50 Вт  
Дорнод
106,7 мГц
FM RS-50 Вт  
Хөвсгөл
103,6 мГц
 
УТАС: 32-09-53  
ЦАХИМ ХАЯГ:        mradio2@yahoo.com

МҮОНР-гийн II суваг   
MNB