Шууд Chart

МҮОНР-Танилцуулга

Түүхэн товчоон:  1931 оноос Улаанбаатар хотод, 1934 оноос орон даяар даяар радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн. Шинэ соёлын гайхамшиг болсон “Агаарын сонсох мэдээ”, “Агаарын сонин” гэдгийг үүсгэн байгуулах тухай яриа бүр 1927 оноос эхэлж  1930 онд тэр үеийн төр, олон нийтийн төв байгууллагууд болон иргэд олон түмний хандив тусламжийн хөрөнгөөр “Монгол радио” гэдэг хоршоо байгуулагдснаар үндэсний радиогийн  хөрөнгө санхүүгийн анхны суурь тавигдаж байсан түүхтэй.

Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хүн амын суурьшил сийрэг, дэд бүтэц зэрэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний төв радио үүсэн бий болсон цагаасаа эхлэн өргөн олон нийтэд шуурхай мэдээллийг тасралтгүй найдвартай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. Одоо МҮОНР-гийн I програм өдөр бүр 17 цаг, II програм 16 цаг, III програм буюу  Р-3 радиогийн 16 цагийн, нийт 50 орчим цагийн нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. “Монголын дуу хоолой” радио станц  монгол, англи, орос хятад, япон хэлээр өдөр тутам 2-3 удаа 30 минутаас 1 цагийн тусгай нэвтрүүлгийг хилийн чанад дахь сонсогчдод зориулан бэлтгэж эфирт гаргаж байна.

Манай долгионууд: I суваг: (орон даяар) 164 кГц, 209 кгц, 227 кгц-ийн урт,  882 кгц-ийн дунд, Улаанбаатарт 106 Мгц хэт богино долгионоор,

II суваг:  (орон даяар) 7260 кгц, 4830 кгц, 4865 кгц, 4895 кгц-ийн богино    долгионоор манай нэвтрүүлгүүдийг хүлээн авч сонсож болно.

III  суваг:  Улаанбаатарт 100,9 мГц -ийн хэт богино долгионоор нэвтрүүлгээ дамжуулж байна.

НЭВТРҮҮЛГИЙН ХЭЛТЭС

Нэвтрүүлгийн хэлтэс нь “ОНРТ-ийн тухай хууль”-ийн хүрээнд МҮОНР-гийн хөтөлбөрийн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, технологийн хяналт тавих, редакциудын ажлыг уялдуулах, сэтгүүлч, уран бүтээлчдийн сурвалжилах ажилд шаардлагатай техник хэрэгслээр хангах, орон нутаг дахь сурвалжлагчдын ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг судалгааны баримтаар хангах, сонсогчдын эргэх холбоог бэхжүүлэх чиглэлээр ажилладаг.

Холбогдох хаяг: МҮОНРТ-ийн Бодлого Төлөвлөлт, Маркетингийн Хэлтэс
И-мэйл хаяг: marketing@mnb.mn
Утас: 328334
Дотуур утас: 2210
Гар утас: 89001331

 


МҮОНР-Танилцуулга   
MNB