
"Пепси лиг"-ийн өнгөрсөн жилийн аварга "Унаганууд", мөнгөн медальт "Хангарьд" клубууд энэ тойрогт учаа тааран тоглолоо. Аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг хоёр багийн тоглолтыг ширүүн өрсөлдөөнтэй өрнөнө гэсэн таамаг байсан ч "Унаганууд" энэ таамгийг эвдлээ. Өнгөрсөн долоо хоногт Улаан-Үд хотод зохиогсдон "Кубок Горсовета" тэмцээнд оролцоод, урьд шөнө эх орондоо ирсэн "Унаганууд"-ын ядралтыг ашиглах "Хангарьд" боломж байсан. Гэвч тэрхүүү тэмцээн "Унаганууд"-д ядралт биш бэлтгэл болсон нь энэ тоглолтын эхний үед бүрэн харагдаж, С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн шавь нар эхний хагаст 5:0-ээр илүүрхэв.
Хоёрдугаар үед "Унаганууд"-аас Э.Пүрэвдорж 24, 29, "Хангарьд"-аас Л.Батсүх 28, Ц.Мөнх-Эрдэнэ 35, О.Мижиддорж 37 нар гоол орууллаа. Тийнхүү өндөр ач холбогдолтой тоглолтын цаг дуусахад "Унаганууд" 7:3-аар хожлоо. "Унаганууд"-аас Э.Ганзориг, Э.Пүрэвдорж нар тус бүр гурван гоол оруулсан ч тоглолтын шилдгээр Э.Пүрэвдорж тодорлоо. Энэхүү тоглолтыг МХБХ-ны шүүгчид болох Э.Ариуболд /ахлах/, Э.Төмөр-Очир /туслах/, Т.Галдансүх /3-р шүүгч/, Б.Намсрайжав /цагчин/ нар шүүн явууллаа.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо
"Унаганууд" хүчтэй өрсөлдөгчөө төвөггүй буулган авлаа | ||
Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.