Шууд Chart

Тэсгэм өвлийн ховор үзэгдэл-"Дархан булаг"

2017-01-30 14:28:59

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс баруун хойд зүгт “Дархан булаг” хэмээх газар бий. Энэ булагт ес эхлэхээр ургаж, таван ес дүүрэхэд хагдардаг “Усанд хөвдөг хөрш” нэртэй ургамал байдаг.

"Биднийг нэгдүгээр сарын 17-ны 11 цагт очиход тухайн газрын агаарын температур 16.5 градус байсан ба булгийн усны температурыг хэмжихэд -3.5 градус, булаг нь баруун өмнө зүг рүү 10 гаруй метр урсаж хөлдсөн байлаа. Уг цэцэг нь маш жижиг үндэстэй, 10 орчим навчтай, хар ногоон өнгөтэй ургамал усан дотроо урсгалын дагуу ургасан байлаа. Дархан булагийн ойролцоо хилэнцэт хорхой байдаг ба янгирын ус уудаг голлох ус юм. Энэхүү газрын хаданд нар, нум сумаар байлдаж буй хүн, янгир зэрэг олон сүг зураг байдгийн дээр зуны улиралд Улаан тулам, Банзаддоо, Цахилдаг, Федын аргамжин цэцэг, Австри хавтгана, Эмт гичгэнэ гэх мэт эмийн ургамал болон нэн ховор ургамал ургадаг байна. 2015 онд их ширүүн бороо орсноос булгийн эхийн газрыг 5 метр гүнзгий эрэг гарган хөрсийг авч явсан ч “Усанд хөвдөг хөрш” одоо ургаж байна.

Домог түүхээс улбаалан энэхүү булаг дээр эмэгтэй хүн очдоггүй, булгийн хөл дэх 140 см өндөр, 5.30 см диаметр бүхий тэгш хадан дээр чулуу өргөн хүндэтгэж байжээ. Энэхүү булгийн ойролцоо нарны сүг зураг байгаа бөгөөд энэ нь хамгийн их  энерги бүхий газарт эртний хүмүүс тэмдэглэдэг байсан гэдэг. Мөн 1850 оны үед харуул занги суулган ан гөрөөг хамгаалж байсан ба тэнд ан гөрөө хийсэн хүнийг 1 мориор торгодог байсан гэдэг аман домог байсаар одоо бидний үед ирсэн байна. Энэ ургамлыг 2016 оноос эхлэн ид ургаж байгаа үед нь үзэж судалж байна.

2017 оны судалгааны багт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Готовдорж, сумын байгаль судлаач өндөр настан Г.Дашчирэв, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Бямбацогоо, Байгаль хамгаалагч Н.Мөнхдалай, Татварын байцаагч Г.Мандах, 9 жилийн сургуулийн “Мазаалай” клубын 8 дугаар сангийн сурагч Г.Минжинсор, 5 дугаар сангийн сурагч Бадамгарав, Засаг даргын Тамгын газрын жолооч Ж.Шархүү нар ажилласан" гэж БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Содномсамдан мэдээллээ.  

 


Тэсгэм өвлийн ховор үзэгдэл-"Дархан булаг"   
Үзсэн: 3020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2017-01-30 16:44
Гайхамшиг л юм даа. сайхан эх орон минь
Зочин [202.131.243.xxx] 2017-01-30 16:03
16,5 градус хүйтэн байсан юм бол уу
Зочин [202.179.26.xxx] 2017-01-30 15:38
Агаарын хэм 165 градус гэдгийг ойлгосонгүй. Бодволбичиж байгаа хүмүүс юу бичиж байгаагаа ч ойлгоогүй бололтой.
Зочин [202.179.23.xxx] 2017-01-30 15:13
hamgaalah heregteidee,nuguu hujaanuud nutgiin hargis indianuudad mungu uguj uvs nogoog ni zulgaaluulaad uragsh ni zuuguud duusna shuu.
Зочин [202.179.23.xxx] 2017-01-30 15:13
hagaalah heregteidee,nuguu hujaanuud nutgiin hargis indianuudad mungu uguj uvs nogoog ni zulgaaluulaad uragsh ni zuuguud duusna shuu.
Зочин [119.40.98.xxx] 2017-01-30 15:31
Nutgiin indianuud yax ch ugui xarin ami nasaaraa xamgaalna. Xotiin orkuudad mungu xaruulchixval JPS ashiglaj JEEP ee unaj ireed suid xiij magadgui.

Бидэнтэй нэгдээрэй