Шууд Chart

Хун нуураа цэвэрлэж, Хун шувуудаа угтацгаая!

2017-03-24 13:49:22

Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд /Шинэ авто худалдааны төвийн хажууд/ “Хун” нуур  шувуу ажиглагч, сонирхогч залуусын нэрлэсэн "Хун" нуур гэж байдаг. 

“Хун” нуур гэж нэрлэсэн шалтгаан нь 2009 оноос хойш хос хун жил бүр нууранд үүрлэдэгтэй холбоотой юм.Нууранд ганц хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд үүрлэдэг онцлогтой.Манай хотод усны шувуудыг ойроос харах боломжтой сайхан газруудын нэг нь Хун нуур юм. Тус нуур нь шинээр баригдсан Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын хажууд байрлах бөгөөд  хог хаягдал ойр орчимд нь маш их төвлөрсөн байдалтай байна.

Иймд нуурын эзэд болох хос болон бусад үзэсгэлэнт шувуудаа үүрээ засахаас нь өмнө Монголын шувуу хамгаалах төвийн санаачлагаар нийслэлийн Байгаль орчны газар,  Монголын УАЗ клуб, Adventure Temple кафе, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран нуурынхаа хог хаягдлыг цэвэрлэж шувуудаа угтах ажлыг зохион байгуулах гэж  байна.

Иймд та бүхнийг амралтын өдрөөрөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Хун нуурлуу гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын талбайн баруун талд Хөрөнгийн биржийн үүднээс хөдлөнө гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Хун нуураа цэвэрлэж, Хун шувуудаа угтацгаая!  
Үзсэн: 5837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй