Шууд Chart

Барууны алдартай урлагийн бүтээлүүд Монголд ирлээ

2013-12-06 16:49:48

Хүссэн хүн бүр дэлхийн алдартай уран бүтээлчдийн оригнал эх бүтээлийг үзээд байдаггүй билээ. Хэдийгээр энэ нь үнэн болов чиг өөрийн улс орондоо дэлхийд цуутай урлагийн бүтээлийг үзэх ховорхон завшаан ойрын өдрүүдэд тохиох гэж байна.

“Дэлхийд Алдартай Уран Бүтээлчдийн оргинал Бар Ажлууд” хэмээх содон нэртэй үзэсгэлэн энэ сарын 15-нд албан “976 Art Gallery”-д албан ёсоор нээлтээ хийх гэнэ.
 
Georges Braque, Salvador Dalí, Sam Francis, Karl Otto Götz, Hans Hartung, Fernand Lèger, Henry Moore , A. R. Penck, Otto Piene, Mel Ramos, Antoni Tàpies, Victor Vasarely, Walter Womacka нарын нийт 24 бүтээлийг тавьж олон нийтэд анх удаа, удаан хугацаагаар толилуулах ажээ.   
 
Энэхүү үзэсгэлэнгийн уран бүтээлүүд нь ХБНГУ-н иргэн Доктор Гуннар Энгхусений хувийн цуглуулга юм байна.
Дашрамд өгүүлэхэд тус үзэсгэлэнгийн хүрээнд  буюу энэ сарын15-нд хувийн хаалттай үзвэр болох бол 16-нд нь Vernissage арга хэмжээ болох аж. Харин 17-ноос 2014 оны 1 дүгээр сарын 4-н хүртэл олон нийтэд төлбөртэйгээр үзэсгэлэнгийн үйл ажиллагаагаа зохион байгуулах юм.   
 
 
 
Түүнчлэн үзэсгэлэнг зохион байгуулж буй Dr.Enghusen нь 1970-аад оноос эхлэн орчин үеийн урлагийн бүтээлүүд цуглуулж эхэлсэн бөгөөд тэрээр германы A.R.Penck, Peter Makolies зэрэг нилээд олон нэртэй уран бүтээлчидтэй дотнын найзууд аж. Мөн ХБНГУ-ын Урлагийн Их Сургуулийг Дэмжих Нийгэмлэгийн гишүүн бөгөөд 2005 он хүртэл германы томоохон банкны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Тиймээс  Dr.Enghusen нь  германы томоохон цуглуулагчдын тоонд зүй ёсоор багтдаг хүмүүсийн нэг юм байна. 
 
Харин Max Mall-д байрших “976 Art Gallery” нь дэлхийн алдартай уран бүтээлчдийн шедевр бүтээлүүдийг үргэлжлүүлэн олон нийтэд толилуулахаас гадна монголын шилдэг уран бүтээлүүдийг олон улс орнуудад таниулах ажлуудыг зохион байгуулахаар томоохон зорилтууд тавин ажиллаж байна. Цаашдаа ч олон улсын чанартай байгууллагууд, галерей, хувийн нэртэй томоохон цуглуулагч нартай холбоо тогтоон ажиллаж эхлэхээр хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ.
 
Үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс удахгүй олон нийтэд хандсан хэвлэлийн бага хурлыг хийх юм байна.
 

Барууны алдартай урлагийн бүтээлүүд Монголд ирлээ  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй