
Удам судар, өв уламжлал, ёс заншилаа танин мэдэх , хүүхэд , өсвөр үеийнхэндээ өвлүүлэн сурталчлах зорилго бүхий үндэстэн , ястан хүүхдүүдийн уулзалт, өдөрлөгийг Орхон аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс аймгийн музейтэй хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт Халх, Буриад , Торгууд, Хотон, Казак, Захчин, Баяд, Дөрвөд зэрэг үндэстэн, ястны үндэсний хувцас , дээлээр гоёсон 120 хүүхэд ардын язгуур урлагаас толилууллаа. Өдөрлөгийн үеээр Захчин ястны өв , уламжлал, хувцас , эдлэж хэрэглэж байгаа зүйлийнхээ талаар 80 насны сүүдэр тохиож байгаа өндөр настан МУСТА, ардын авъяастан н.Пагма сонирхолтой яриаг хүүхэд багачуудад хүүрнэсэн юм.
Үндэстэн , ястан хүүхдүүдийн уулзалт, өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 1632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.