Шууд Chart

Баритон хоолойн гайхамшгийг мэдрүүлсэн үдэш

2013-12-10 13:14:14

ДБЭТ-ын тайз өчигдөр орой сонгодог баритон хоолойтнуудаар гоёлоо. ДБЭТ-ын гоцлол дуучин М.Глинкийн нэрэмжит Олон Улсын дуурийн дуулаачдын уралдааны III байр, Л.Линховоиний нэрэмжит дуурийн дуулаачийн уралдааны есдүгээр уралдааны Гран при шагналт Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, мөн М.Глинкийн нэрэмжит Олон Улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Шилдэг баритон хоолой, С.Рахманиновын бүтээлийг хамгийн сайн дуулсан тусгай шагналт Соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайван нарын хамтарсан “Le Grandi Voci” сонгодог үдшийг эгшиглүүлсэн юм.

ДБЭТ-ын тайзнаа  С.Рохманиновын “Алеко” дуурийн Алекогийн Каванта, Р.Леонкавалогийн “Паяци” дуурийн Пролог, Ж.Вердийн “Отелло” дуурийн Ягогын ариг Ч.Энхтайван амилуулсан бол Ж.Вердийн “Багт наадам” дуурийн Ренатогийн ари, А.Моцартын “Дон Жуан” дуурийн Дон Жуаны ариг А.Сайнбаяр дуулан дэлхийн сонгодогуудаар аялуулсан.
 
Тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин  Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Эрдэнэтуяа, Б.Батжаргал, Г.Энхболд, Т.Батсайхан нар оролцон сонгодог үдшийн  хөгийг нэмлээ.
 
 
Жинхэнэ сонгодог тоглолтын гайхамшигийг мэдрүүлж, үзэгчиддээ улаан сарнай тараан хүндэтгэл үзүүлсэн уг тоглолт ганцхан удаа тоглогдож байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой.
 
Тоглолтын ивээн тэтгэгчээр  Sound of Mongolia, ерөнхий зохион байгуулагчаар Mongolian music продакшн ажиллалаа.
 
 
 

 


Баритон хоолойн гайхамшгийг мэдрүүлсэн үдэш  
Үзсэн: 2596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй