Шууд Chart

Төрийн Соёрхолт Д.Сосорбарам “Хүүхдүүд”-тэйгээ хүүхдийн төлөө “ЗА” гэж хэллээ

2013-12-10 13:53:51

Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Өөрчлөлтийн төлөө бэлэглэе” уриан дор сайн дураараа нэгдсэн хэсэг залуус нэгэн өвөрмөц хандивын арга хэмжээг зохион байгуулжээ.

Арга хэмжээг санаачлагч нь Б.Билгүүнзаяа гэх энгийн нэгэн бөгөөд  мотоциклоор Лондон хүртэл ганцаараа аялжээ. Ингэж явахдаа улс, үндэстэн бүрт зовж, зүдэрсэн, хэн нэгний халуун тусламж үгүйлэгдэж буй өвдөж шаналсан олон хүүхэд байдгийг анзаарч, сэтгэл нь ихэд эмзэглэж явжээ. Тиймдээ ч эх орондоо амраад буцах богинохон хугацаанд өөрийн чадах зүйлээрээ хүүхдүүдэд тусламж үзүүлэхийг зорьсон байна.

Б.Билгүүнзаяа 10  хоногт шинээр баригдаж буй цусны хорт хавдраар өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлгийн ажилд хандив цуглуулах арга хэмжээг санаачлан зохион байгуулж, багагүй хөрөнгө босгож чадсан байна.

Энэ хандивын арга хэмжээний гол түлхүүр нь Төрийн Соёрхолт Д.Сосорбарамын найруулсан үндэсний язгуур урлагийн тоглолт байлаа.  “Со гавъяатын хүүхдүүд” гэгддэг Язгуур урлагийн тоглолтын бүрэлдэхүүнд  Жонон”, “Тэнгэр Аялгуу”, шинээр мэндлээд удаагүй байгаа язгуур урлагийн “Алтай” хамтлаг, “Увертюра” поп опера хамтлаг болон уртын дууч н.Энхбаатар, Э.Болормаа, нар болон бусад уран бүтээлчид багтсан байв. Төрийн Соёрхолт Д.Сосорбарам “хүүхдийн төлөө бол ЗА гэж дуугарна шүү” хэмээн цугласан олонд уриалан, “Үлэмжийн чанар”-аар баясуулан цэнгүүллээ.  

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр тус эмнэлгийн барилгын ажилд багагүй зүйлийг бэлэглэснээ дурсаж, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны цомгийн борлуулалтын орлогоос тодорхой хувийг бэлэг болгон гардуулсан юм. Б.Билгүүнзаяагийн санаачилсан сайн санааны үйлс цаашид ч үргэлжлэх бөгөөд дэмжиж буй залуус олноороо нэгдэхээ илэрхийлсээр байгаа аж.

 

 


Төрийн Соёрхолт Д.Сосорбарам “Хүүхдүүд”-тэйгээ хүүхдийн төлөө “ЗА” гэж хэллээ  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй