Шууд Chart

Р3 радиогийн цэнгүүнд оролцогчдын тоо өсжээ

2013-12-15 10:25:50

МҮОНР-ийн гуравдугаар суваг Р3 радиогийн хамт  олон өчигдөр үдэш үнэнч сонсогчдынхоо хамт шинэ жилийнхээ баярыг  тэмдэглэн өнгөрүүллээ. Уламжлал болон тогтсон энэ удаагийн шинэ жилийн цэнгүүнд 100 гаруй идэвхитэй сонсогчид, тэдгээрийн гэр бүл найз нөхөд оролцлоо.

Цэнгүүнийг нээж Р3 радиогийн ерөнхий пропюссер Д.Батбаяр үг хэлж, хамтлаг дуучид уригдан ирж ая дуугаа өргөлөө. Үүнээс гадна Р3 радиогийн хамт олны зүгээс сонсогч нартай барьсан амьд хөгжмийн “Сюрприз” хамтлаг үнэхээр сонсогч, оролцогч нартай барьсан гэнэтийн бэлэг байж чадлаа.
 
Дашрамд өгүүлэхэд Р3 радиог анх Шведийн радиогийн хамтын ажиллагааны төсөл гэрээний дагуу 2008 онд эхлүүлж байсан юм. Өдгөө тус радио 30 гаруй нэр төрлийн нэвтрүүлгийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг гэдэг утгаар сонсогчдтой танил болж, талархлыг хэдийн хүлээгээд байгаа билээ. Тиймээс жилээс жилд Р3 радиогийн шинэ жилийн цэнгүүнд оролцох гэсэн сонсогчдын тоо өсөн нэмэгдэж байгааг энэ удаагийн оролцогч нараас харж болохоор байлаа.
 

Гэрэл зургийг С.БАТГҮР
 

Р3 радиогийн цэнгүүнд оролцогчдын тоо өсжээ  
Үзсэн: 2470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2013-12-16 13:53
Сараа сүртэй дуулж байна аа кк

Бидэнтэй нэгдээрэй