
Японы нийслэл Токио хотын Үндэсний музейд “Говь цөлийн гайхамшиг” нэртэй монгол үлэг гүрвэлийн үзэсгэлэн дэлгэгджээ. 10 сарын 26-наас 2014 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг “Ёмиүри шимбүн” сонин, Токиогийн Үндэсний музей, Монголын ШУА хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Азийн хамгийн том махчин үлэг гүрвэл болох Тарбозаврын бүтэн яс болон Монголын говиос олдсон олон төрлийн үзмэрүүд дэлгэгдэж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн сурталчилгааны албан ёсны элчээр их аварга Хакүхог томилох ёслолын ажиллагаа энэ сарын 14-нд тус музейд болжээ.
Хакүхо Монгол үлэг гүрвэлүүдээ сурталчилж байна | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.