Шууд Chart

“Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ

2013-12-17 09:43:38

 Ж.Солонго захиралтай "Монгол кино" нэгтгэлийн уран бүтээлчид,  МУГЖ Н.Батцэцэг захиралтай “Монголжин” студийн уран бүтээлчид хамтран нэгэн шоу нэвтрүүлэг хийж эхлээд байна.

”Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлгээр Монголын кино урлагийн баялаг түүхээс багцлан хүргэх гэнэ.

Одоогоор зураг авалт эд өрнөж байгаа бөгөөд нэг удаагийн зураг авалтад 150-200 хүн оролцож байгаа сурагтай. Үүнээс харахад олон арван уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр боссон нэгэн сайхан бүтээл удахгүй дэлгэцнээ мэндлэх бололтой.

 “Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлэг нь сард нэг удаа гарч байх ажээ. Сонирхуулахад хүн төрөлхтөн анх “кино” -той танилцаж түүнийгээ  гайхамшигт дэлгэц хэмээн нэрлэдэг байсан гэдэг. 


“Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ  
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй