
Монголд кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго тун дорвитой угтахаар зэхэж байна. Энэхүү төслийг МУГЖ Н.Батцэцэгийн “Монголжин” студитэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд продюсераар нь Ж.Солонго өөрөө ажиллах гэнэ.
Уг төсөл хоёр үе шаттай бөгөөд эхний шатанд киноны түүхэн замнал уран бүтээлээс үзүүлсэн цуврал нэвтрүүлэг хийх юм. Төслийн багийнхны бас нэгэн гайхалтай зүйл бол тухайн он цагт аваачсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц тайзыг засах ба ахмад жүжигчдийг нь урьж тоглуулах аж.
Энэ төслийн хоёр дахь шатанд “Тэмүжин” хэмээх уран сайхны кино хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх зунаас зураг авалтандаа орох юм байна.
Ийнхүү бүх урлагийн дотроос хамгийн чухал гэгддэг киноныхон түүхт ойгоо нижгэр тэмдэглэхээр ханцуй шамлан ажиллаж эхэллээ. Дашрамд дуулгахад та төслийхөнтэй холбогдох хаяг нь mongolkino@yahoo.com юм байна шүү.
Кино үйлдвэрт уран бүтээл буцалж байна | ||
Үзсэн: 1541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.