
АНУ-ын иргэд хэрэглэж буй “iPhone” утсаа шинэ гарсан цувралаар онцын шаардлагагүй байхад солихын тулд таван тэрбум доллар зарцуулжээ.
“SellCell.com” цахим хуудас 20 гаруй гар утас худалдааны төвд хийсэн судалгааны дүнд дээрх тооцоог гаргажээ. Энд бичсэнээс үзвэл, “Apple” компанийн бүтээгдэхүүн АНУ-ын гар утасны зах зээлийн 41 хувийг эзэлдэг ба тус улсын насанд хүрсэн иргэдийн 23 хувь жилд нэг удаа хуучин гар утсаа шинээр сольдог байна. Харин тэд гар утсаа шинэчлэхийн тулд дунджаар хоёр жилд 151 доллар зарцуулдаг ба энэ нь нэг жилд 5 тэрбум 400 сая доллар болдог байна. Түүнчлэн үүрэн холбооны оператор компаниудын “Ухаалаг утас шинэчлэх (upgrade)” үйлчилгээний менежмент иргэдийг онцын шаардлагагүй утсаа солиход хүргэдэг нэг хүчин зүйл болдог байна.
“iPhono” Америкийн гар утасны зах зээлийн 41 хувийг эзэлдэг | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.