Шууд Chart

2013 оны хамгийн шилдгээр Женнифер Лоренс тодорлоо

2013-12-24 14:25:10

 Энэ цаг үед дэлхийн улс орнууд төдийгүй албан байгууллага болгон салбарынхаа шилдгүүдийг тодруулсаар байна.  Ассошейтэд пресс агентлаг ч мөн үзэгчдийн санал асуулгаар 2013 оны хамгийн шилдгээр Женнифер Лоренсийг тодруулжээ.

Санал асуулгад АНУ-ын мэдээллийн агентлагуудын 70 гаруй сэтгүүлч, ажилтнууд идэвхтэй оролцож, 2013 оны урлагийн салбарт хамгийн их дуулиан шуугиан дагуулсан уран бүтээлчийн нэрийг тодруулсан байна. Үүгээр Лоренс нийт 15 санал авсан бол Майлий Сайрус 14 санал  авчээ. Лоренсийн хувьд кино Академийн шилдэг жүжигчний шагнал, алтан бөмбөрцөгийн эзэн болж байсан юм. Харин Майлий Сайрусын хувьд эхээс төрсөн биеэрээ клипэнд тоглосноороо олон нийтийн анхаарлыг татсан.  Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг эмэгтэй уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтад Адель, Лэди Гага, Тина Фей, Бетти Уайт нарын зэрэг уран бүтээлчид багтаж байсан юм.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

2013 оны хамгийн шилдгээр Женнифер Лоренс тодорлоо  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй