Шууд Chart

Сэтгүүл зүйн салбар шилдгүүдээ тодрууллаа

2013-12-24 17:55:27

“Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”  2013 оны сэтгүүл зүйн шилдгийн шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа. Шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаанд гаднаас нэг ч улс төрч, бизнесмэн болон хөндлөнгийн нөлөөлөх хэн нэгэн зочид уригдсангүй. Зөвхөн хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн ахмад сэтгүүлчид, захиралууд, шилдэг сэтгүүлчид, сурвалжлагч, гэрэл зурагчин, зураглаач нарын 300 зочин хүрэлцэн иржээ.

Энэ удаагийн ёслолын шалгаруулалт нь шилдгүүдээ шалгаруулахаас гадна, согтууруулах төрлийн ундаагүйгээр анх удаа тэмдэглэсэн ёслол гэдгээрээ онцлог байлаа. Энэхүү санаачилгаар  нь бусдыг уриалахаа МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид мартсангүй. Тиймээс энэ жилийн ёслолыг монголын сэтгүүлчид анх удаа өөрсдийн хүчээр бие даан хийлээ.
Ингээд Монгол Улсын 2013 оны сэтгүүл зүйн шилдгийн шилдгүүдийг нэрлэж байна.
 
 
ОНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
 
I. Монгол Улсын 2013 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч
1. П.Санаадагва Баянхонгор аймгийн “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч
2. Б.Мөнгөнцэцэг Өвөрхангай “Өвөрхангайн мэдээ” сонины эрхлэгч
3. Ж.Сайнжаргал Өмнөговь аймгийн “Монгол Говь” сонины эрхлэгч
4. Б.Сарантуяа Хөвсгөл аймгийн “Далай Ээж” сонины ерөнхий эрхлэгч
 
 
II. Монгол Улсын 2013 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч
1.    Ш.Цоодол Говь-Алтай аймгийн “Алтай” радиогийн сэтгүүлч
2.    Т.Гэрэлцэцэг Дархан хотын “Лха” телевизийн ерөнхий редактор
3.    Б.Өлзийтогтох Сүхбаатар аймгийн SB телевизийн сэтгүүлч
 
III. Монгол Улсын 2013 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч
1.    Ц.Батбаатар “Фото Монголиа” сэтгүүлийн эрхлэгч
2.    Ү.Одбаяр “Ардчилал” сонины гэрэл зургийн сурвалжлагч
3.    П.Төгөлдөр “МонЦаМэ” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч
 
 
IV. Монгол Улсын 2013 оны радио, FM-ийн шилдэг сэтгүүлч
1.    Ө.Цогт-Эрдэнэ МҮОНР-ийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны редактор
2.    Г.Сонинбаяр “Шинэ Монгол” радиогийн ерөнхий редактор
3.    Л.Мөнхтөр МҮОНР-ийн тоймч
 
V. Монгол Улсын 2013 оны сайтын шилдэг сэтгүүлч
1. Ч.Болортуяа iCON.MN сайтын ерөнхий редактор
2. С.Баттулга INFO.MN сайтын сэтгүүлч
3. П.Нарандэлгэр SHUUD.MN сайтын сэтгүүлч
4. А.Баярмаа DORGIO.MN сайтын сэтгүүлч
5. Б.Батчимэг BATAAR.MN сайтын сэтгүүлч
 
 
VI. Монгол Улсын 2013 оны сонины шилдэг сэтгүүлч
1.    Отгонбаяр “Үндэсний Шуудан” сонины ерөнхий эрхлэгч
2.    Ц.Цэвээнхэрлэн “Өнөөдөр” сонины эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны тоймч
3.    Г.Дэлгэрцэцэг “Өдрийн сонин” сонины сэтгүүлч
4.    Ч.Үл-Олдох “Зууны мэдээ” сонины тоймчдын албаны дарга
5.    Г.Баатарнум “Соёмбо” сонины сэтгүүлч
 
 
VII. Монгол Улсын 2013 оны телевизийн шилдэг сэтгүүлч
1.    Д.Долгорсүрэн МҮОНТ-ийн редактор
2.    Э.Дагиймаа TV5 телевизийн сэтгүүлч
3.    В.Есөнтөмөр “Эх орон” телевизийн сэтгүүлч
4.    П.Дэмбэрэл 25TV-ийн сэтгүүлч
5.    Ж.Даваа С1 телевизийн сэтгүүлч, редактор
 
ГРАН ПРИ: Eagle tv-ийн Олон Улсын тоймч Ш.Гантулга
 
 
 
ОНЫ ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
I.Монгол Улсын 2013 оны орон нутгийн шилдэг сонин
1. “Эрх Чөлөө” сонин Хөвсгөл аймаг
2. “Дорнод” сонин Дорнод аймаг
3. “Ховдын Мэдээ” сонин Ховд аймаг
4. “Хэнтий Мэдээ” сонин Хэнтий аймаг
5. “Завхан” сонин Завхан аймаг
 
 
II. Монгол Улсын 2013 оны орон нутгийн шилдэг телевиз
1.    “TV10” телевиз Орхон аймаг
2.    “Алтан Говь” Өмнөговь аймаг
3.    “DBS” телевиз Дархан-Уул аймаг
4.    “DSB” телевиз Дорноговь аймаг
5.    “АВ” телевиз Архангай аймаг
 
 
III. Монгол Улсын 2013 оны олон суваг дамжуулах үйлчилгээний шилдэг байгууллага
1.”Юнивишн” ХХК
2. “ДДэшТВ” ХХК
3. “Сансар кабель” ХХК
 
IV. Монгол Улсын 2013 оны салбарын шилдэг хэвлэл
1.    “Зар мэдээ” сонин        Зар сурталчилгааны хэвлэл
2.    “Ган зам” сонин             Тээврийн хэвлэл
3.    “Сурагч” сонин               Хүүхдийн хэвлэл
4.    “Соёмбо” сонин              Батлан хамгаалахын хэвлэл
5.    “Онош” сэтгүүл               Анагаах ухааны хэвлэл
 
 
V. Монгол Улсын 2013 оны шилдэг радио, FM
1. Гэр бүлийн радио FM 104.5
2. Шинэ долгион FM 107.5
3. Р3 радио FM 100.9
4. Авто радио FM 105.5
5. “Шинэ Монгол” радио FM 101.7
 
 
VI. Монгол Улсын 2013 оны шилдэг сайт
1.    NEWS.MN
2.    ZALUU.COM
3.    GOGO.MN
4.    MONTSAME.MN
5.    WIKIMON.MN
 
VII. Монгол Улсын 2013 оны шилдэг сэтгүүл
1.    “Grand”  сэтгүүл
2.    “Mongolian Mining Journal” сэтгүүл
3.    “Info” сэтгүүл
4.    “Соронз” сэтгүүл
5.    “Mongolian Economy” сэтгүүл
 
 
VIII. Монгол Улсын 2013 оны шилдэг сонин
1.    “Өдрийн сонин” сонин
2.    “Зууны Мэдээ” сонин
3.    “Өнөөдөр” сонин
4.    “Ардчилал” сонин
5.    “Монголын Мэдээ” сонин
 
IX. Монгол Улсын 2013 оны шилдэг телевиз
1.    “Eagle” TV
2.    “TV5” телевиз
3.    “ETV” телевиз
4.    “Bloomberg TV Mongolia” телевиз
5.    “Монгол” телевиз
 
 
ГРАН ПРИ: Монгол Улсын 2013 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар USB телевиз тус тус шалгарав.
 
Мөн энэ үеэр “Sweetymotion” хамтлаг Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн жинхэнэ гишүүн болж, мөн салбарын ойн шагналаар энгэрээ цооллоо.
 
Гэрэл зургийг С.БАТГҮР

Сэтгүүл зүйн салбар шилдгүүдээ тодрууллаа  
Үзсэн: 3612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй