Шууд Chart

"Аавтайгаа л таарчихгүй юмсан" нэвтрүүлэг шилдгийн шилдгээр шалгарлаа

2013-12-30 16:06:11

Монголын радио, телевизийн академиас жил бүр зохион байгуулдаг  хэвлэл мэдээллийн оны шилдгүүдийг шалгаруулах "Болор үзэг" хүндэтгэлийн цэнгүүн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Нийт долоон номинацийг шалгаруулж, тодруулсны дараа "Болор үзэг-2013” наадмын шилдгийн шилдэг буюу гран при шагналыг ямар уран бүтээлч хүртэх бол гэсэн хүлээлт хамгийн сэтгэл догдлуулсан мөч байлаа.

Хөтлөгч Д.Цоодол "Үгийн шидийг туурвин бүтээсэн шилдгийн шилдэг Гран при бүтээлийн эзнээр МҮОНР-ийн "Хурд" агентлагийн "Аавтайгаа л таарчихгүй юмсан" хэмээх БНХАУ-ын Эрээн хотод биеэ үнэлж буй монгол охидын талаарх эрэн сурвалжлах бүтээлээрээ хүртлээ" хэмээн зарласан юм. МҮОНР-гийнхон олны хүч оломгүй далай гэдгийг харуулж "Болор үзэг" цом, шилжин явах цул мөнгөн одон, таван сая төгрөгийг энэ үеэр гардсан юм. Уг нэвтрүүлгийг бүтээхэд сэтгүүлч, редактор, арын албаныхан гээд 10 гаруй хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн бөгөөд тэд ч зүй ёсоор өөрсдийгөө ч, бүтээлээ ч үнэлүүлж чадсан юм.

Нэвтрүүлгийн хамт олон "Хурд агентлагийн эрэн сурвалжлах багийн хамт олон хүч хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байна. Уг нэвтрүүлгийн гол зорилго биеэ үнэлэлтийн цаана бэлгийн мөлжлөг, хар тамхи, хүний наймаа нуугдаж байдаг. Үүнийг бид гаргахыг зорьсон. Академийн хамт олондоо, Хурд агентлагийнхандаа баярлалаа" гэв.


"Аавтайгаа л таарчихгүй юмсан" нэвтрүүлэг шилдгийн шилдгээр шалгарлаа  
Үзсэн: 1576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
218.247.135.xxx [218.247.135.xxx] 2013-12-30 22:15
Bayr hurgie. Hurdiinhandaa. Uneheer sain nevtruuleg bolson baina lee. Ajliin undur amjilt husie. Ta nar mundag shuu

Бидэнтэй нэгдээрэй