
"Азийн модель" агентлагийн захирал, мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа он солигдохын өмнөх өдөр буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас олгосон Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Загварын тайзнаа 17 настайдаа хөл тавьсан тэрбээр “Miss Mongolia-2004” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцоод “Фото мисс” өргөмжлөл хүртсэн билээ. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй маань өдгөө өөрийн шавь нарыг бэлтгэх зорилгоор “Азийн модель” агентлагаа амжилттай удирдаж яваа юм.
“Содоогийн цаг”, “Сайхан” зэрэг нэвтрүүлгийг хөтлөн охид бүсгүйчүүддээ соёл боловсрол, гоо сайхны мэдлэг олгож байсан мисс Ч.Содтуяа хүмүүнлэгийн ажилд ч мөн идэвхтэй оролцдог нэгэн. “Загвар өмсөгч болохоор шамдаж байсан тэр жаахан охин, өнөөгийн мисс бүсгүйн хооронд асар их ялгаа бий. Загварын ертөнц амьдралын минь салшгүй нэг хэсэг.
Тиймээс мисс, загвар өмсөгч гэсэн энэ хоёр нэрэндээ би туйлын хайртай. Энэ ч утгаараа, олны итгэл хүндлэлийг дааж явахсан гэж үргэлж хичээдэг” хэмээн даруухнаар ярьдаг мисс бүсгүй маань ийнхүү Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан нь нүдээ олсон шагнал гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.



Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа Соёлын тэргүүний ажилтан боллоо | ||
Үзсэн: 1842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.