Шууд Chart

Б.Мандухай “Руд Левитан”-ы шагналыг хүртжээ

2014-01-09 11:17:07

Массачусетын Технологийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн Сургуулийн захирлын санаачлан бий болгосон “Руд Левитан”-ы шагналыг хүмүүнлэгийн чиглэлээр монгол бүсгүй хүртлээ.

 Б.Мандухай антропологич мэргэжилтэй бөгөөд УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг чухалчилж үзэх тухай асуудлыг хөндсөн байна. Энэхүү сэдвээ угсаатны зүйн судалгаатайгаа холбон тайлбарлаж чадснаараа нэр хүндтэй шилдэг шагналын эзэн болжээ. 
Б.Мандухай Монголын ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг төдийлөн хамгаалж чадаагүй, ойшоож анхаардаггүй байсан тухай асуудлыг судлаач хөндсөн байна.

Б.Мандухай “Руд Левитан”-ы шагналыг хүртжээ  
Үзсэн: 1489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй