Шууд Chart

“Хурд” хамтлаг Солонгост тоглоно

2014-01-09 11:51:15

Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлаг гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Тэд ойн баяраа ч гэсэн хөдөлмөрч, бүтээлч зангарагаараа тэмдэглэж дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхаглан “Алтан пянз”-аа гаргасны зэрэгцээ, баримтат кино бүтээсэн.  Тэгвэл “Хурд” хамтлаг 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо дэлхийн томоохон хотуудад ажиллаж амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ толилиулхаар болжээ. Аялан тоглолтоо Солонгос улсаас эхлүүлж 1 сарын 30,31-нд “Сөүл” хотноо тоглохоор товоо зарлаж байна. Дашрамд дуулгахад “Хурд” хамтлагийнхан маань 10 гаруй жилийн өмнө буюу 2002 онд Солонгос улсад ажиллаж амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ тоглолтоо толилуулахад 6000 гаруй Монголчууд цуглаж байсан түүхтэй. Ингээд тун удахгүй бид тоглолтын нарийн хуваарийг та бүхэндээ хүргэх болно.


“Хурд” хамтлаг Солонгост тоглоно  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй