Шууд Chart

UMONTV-ийн нэвтрүүлэг MN2 сувгаар...

2014-01-12 10:22:28

Америкт төдийгvй эх орноосоо алсад суугаа монголчуудын авъяас оюунаа нээх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр-баталгаат гүүр болон ажиллах зорилготойгоор байгуулагдсан UMON TV үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар гурван жил гаруй хугацаа өнгөрчээ. Тиймээс бид 2014 оноос эхлэн Монголын Vндэсний Oлон Нийтийн телевизийн 2 дугаар сувгаар нэвтрүүлгээ цацах гэж байна.

Шинээр бэлтгэн үзүүлэх “Манайхан” теле сэтгүүлээр америкийн монголчуудын дунд болсон нийгмийн бүхий л салбарын хүрээнд зохиогдсон арга хэмжээнээс бэлтгэсэн мэдээ сурвалжлага, өөрийн ажил мэргэжил,дадлага туршлагаасаа хуримтлуулсан бусдад санаа авууштай,шинэ санал үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт ярилцлага , алс хол суугаа аав ээж ,анд найз , хамт одондоо илгээх чин сэтгэлийн мэндчилгээ, энд төрж өссөн болон суралцаж байгаа монгол хүүхдүүдтэй хийсэн бяцхан ярилцлага , Америкийн түүхэн дурсгалт газрууд болон бусад сонин сайхан зэрэг олон зүйлийн талаар танилцуулахаар бэлтгэж байна. ЭНД дарна уу.

Манай нэвтрүүлэг МVОНТ- ийн 2- р сувгаар 14 хоногт нэг удаа мөн Америкт Виржиниа мужийн Арлингтонд 7 хоног бvрийн Баасан гарагт 17.00 цагаас, Ням гарагт 18.30 цагаас Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон Falls Church , Frederickburgт: 7 хоног бvрийн Мягмар гарагт 16.30 Пvрэв гарагт шɵнийн 12.30 цагт,  Бямба гарагт 16.30 цагаас Ням гарагт 23.30 цагаас Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар, Иллинойс мужийн Чикаго хотод Ням гариг бvрийн 19.00 цагаас Сomcast-ийн 21- р суваг  CAN TV-ээр  Ням гараг бүрийн оройн 19:00 цагаас тус тус гарч байна.  Тиймээс дэлхийгээр тархан амьдарч байгаа монголчууд та бүхэн umontv@gmail.com гэсэн хаягаар болон 773-540-6016, 571- 331-0196 гэсэн утсаар бидэнтэй холбогдож санал бодлоо хуваалцаарай. Биднийг дэмжиж урам хайрлаж байдаг эрхэм хүндэт монголчууд үзэгчид та бүхэндээ UMON TV -ийн хамт олны өмнөөс , чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн UMON TV -н ерөнхий продюсер Б. Уранчимэг
Чикаго дахь салбарын продюсер сэтгүүлч Д. Адилзаяа


UMONTV-ийн нэвтрүүлэг MN2 сувгаар...  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй