
Шинэ төрлийн коронавирусний клиник шинж тэмдгийг амьсгалын болон ходоод гэдэсний замыг зонхилон гэмтээдэг цочмог халдварт өвчин гэж тодорхойлж байна. Голлох шинжүүд нь 37.5-38 хэм хүртэл халуурах, хуурай, хий ханиалгах байдлаар илэрдэг. Үүнээс 88 хувь нь халуурах, 68 хувь нь хуурай ханиалгах, 38 хувь ядарч сульдах гээд зарим тохиолдолд цэр гарах, амьсгал давчдах, булчингаар өвдөх, хоолой өвдөх, бөөлжих, мөн зарим үед гүйлгэх, хамар битүүрэх зовиураар илэрч байна. Өвчний шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн эмч н.Дөлгөөн, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарын ярилцсаныг хүргэе.
"COVID-19" халдвараар настайчууд, архаг хууч өвчтэй хүмүүс өвчилж байна гэж үздэг байсан бол сүүлийн үед хүүхэд залууст бас илэрч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, насны хувьд ялгаагүй болж, хэн ч өвдөж болно. Хүүхэд залуусын хувьд халдвар тээгч болох магадлал өндөр байгааг анхаарах шаардлагатай байна.
"COVID-19" халдварын шинж тэмдэг | ||
Үзсэн: 2933 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.