
Увс аймгийн Хяргас сумын Билүүгийн голд хиймэл нуур үүсгэх, усан сан байгуулах ажлыг ид явуулж байна. Усан сан буюу хиймэл нуурыг ихэвчлэн цемент болон чулуугаар доторлож хийдэг бол Билүүгийн голд барьж байгаа хиймэл нуур нь шороон усан боомт гэдгээрээ онцлог байна. Мөн хүчин чадлаараа Говь-Алтай аймгийн Цогт сум дахь Хаяагийн боомтын дараа хоёрдугаарт бичигдэх ус хуримтлуулах байгууламж болж байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн ажлын явцтай Монгол Улсын зөвлөх инженер н.Чандмань танилцаад иржээ. Түүний яриаг сонсгоё.
Ийнхүү байгалийн ус буюу цас, борооны усыг хуримтлуулах усан санг орон нутагт байгуулж эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хуурайшилт эрчимтэй явагдаж байгаа манай орны хувьд байгалийн ус буюу цас, борооны усыг хуримтлуулах усан санг барьж байгуулах шаардлагатай талаар эрдэмтэд судлаачид ярьдаг. Тэдний санал одоо бодит ажил болж хэд хэдэн газарт усан боомт буюу хиймэл нуур байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Билүүгийн голд хиймэл нуур үүсгэн, усан сан байгуулах ажил хийж байна | ||
Үзсэн: 2655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.