Шууд Chart

Өнгөрсөн онд 330 гаруй үйлдвэрлэлийн осол гарчээ

2020-05-18 14:29:40

Өнгөрсөн онд 330 гаруй үйлдвэрлэлийн осол гарсны 20 орчим хувь нь барилгын салбарт байна. Эдгээр ажилчдын олонх нь хөдөлмөрийн гэрээгүй байжээ. Гэрээгүй ажилласнаар тохиролцсон цалингаа гүйцэд авч чаддаггүй, цаашлаад осол аваарт орлоо гэхэд өөрөө хохироод үлддэг жишээ олон бий. Иймээс бид үүнд онцгой анхаарч Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тодорхой заалтуудыг тусгуулсан гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга н.Отгонтунгалаг ярилаа.

Барилгын талбай дахь сахилга бат, дэг журмыг хуулийн дагуу биелүүлэхгүй бол осол аваарын тоо буурахгүй. Иймээс бид үүнийг хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгохын тулд шаардлагатай ажлуудыг эхлүүлсэн гэдгийг онцоллоо. 


Өнгөрсөн онд 330 гаруй үйлдвэрлэлийн осол гарчээ   
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй