Шууд Chart

Энэ онд зарим аймгийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дуусгана

2020-05-18 14:51:39

Энэ онд Дорноговь, Хөвсгөл, Булган, Сүхбаатар, Дундговь аймагт төв цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дуусгана. Аймгуудын цэвэрлэх байгууламжийг хоногтоо 3000 метр кубын бохир усыг хүлээж авах хүчин чадалтайгаар барьж байна. Ирэх онд туршилт тохируулгын ажлыг хийж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж Барилга хот байгууллалтын яамны газрын дарга н.Лхагвацэдэн хэллээ.

Түүнчлэн энэ онд Завхан, Баянхонгор, Хэнтий, Өвөрхангай аймгийн сумдад “Сумын төвийн шинэчлэл” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 


Энэ онд зарим аймгийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дуусгана  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй