Шууд Chart

Эцэг, эхийн хайхрамж, болгоомжгүйгээс эмнэлэгт хандах хүүхдийн тоо өсчээ

2020-05-19 13:36:32

Эцэг, эхийн хайхрамж, болгоомжгүйгээс эмнэлэгт хандах хүүхдийн тоо өссөн байна. "COVID-19" вирусээс урьдчилан сэргийлэх хөл хорионы улмаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачаалал харьцангуй буурч байсан. Гэвч цаг дулаарч байгаатай холбоотой, түүнчлэн эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүүхдийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгааг тус эмнэлгийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч н.Бат-Амгалан хэлж байна.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа илүү сайжруулах хэрэгтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. 


Эцэг, эхийн хайхрамж, болгоомжгүйгээс эмнэлэгт хандах хүүхдийн тоо өсчээ   
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй